FITMONGOLIANS
FITMONGOLIANS бол фитнесээр амьдралынхаа чанарыг дээшлүүлэхийг зорьж буй монгол залуус, охид бүсгүйчүүдэд зориулан бүтсэн, шинэ үеийн спорт хувцасны брэнд юм. Монгол Улсад фитнес, эрүүл амьдралын хэв маяг улам бүр хүчтэй дэлгэрч байгаа энэ үед FitMongolians нь зөвхөн хувцас санал болгохоос гадна өөртөө итгэх итгэл, хичээл зүтгэлийн илэрхийлэл болж, чанар, загвар, эвтэй байдлыг хослуулсан өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ хүрч байна.
Энэхүү брэнд нь зөвхөн хувцас зарахад бус, илүү өргөн цар хүрээтэй алсын хараатайгаар ажиллаж байгаа бөгөөд цаашдаа Монголын фитнессийн соёлыг тэлэх, хамт олны нэгдлийг бий болгох community үүсгэх, сайн дурын үйл ажиллагаа болон нийгэмд тустай олон төсөл хэрэгжүүлэх зорилготой. FitMongolians — энэ бол ердөө брэнд биш, харин илүү сайхан, эрүүл, хүчтэй ирээдүйн Монголыг бүтээх хөдөлгөөн юм.